Өмнөговь аймаг


                                    Байгуулагдсан  1931
            Аймгийн төв  Даланзадгад
            УБ → Өмнөговь 553 км зайтай
            Газар нутаг  165,377 км²
            Хүн ам

  • Нийт (2005) 47,866
                        
  • Нягтшил 0.29/км²

             Утасны код  +976 (0)153
                                                Машины код  ӨМ- ISO 3166-2 MN-053
                                                Вэбсайт  www.pmis.gov.mn/umnugobi/

Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/


  • Баяндалай сум 84
  • Баян-Овоо сум 162
  • Булган сум 98
  • Гурвантэс сум 319
  • Мандал-Овоо сум 140
  • Манлай сум 224
  • Ноён сум 216
  • Номгон сум 106
  • Сэврэй сум 214
  • Ханбогд сум 250
  • Ханхонгор сум 25
  • Хүрмэн сум 61
  • Цогт-Овоо сум 126

• Цогтцэций сум                   98

Хүн ам

Өмнөговь аймаг нь хамгийн том газар нутагтай ч хамгийн бага хүн амын нягтаршилтай аймаг юм. Энд амьдардаг цөөн хүмүүс нь Халх угсаатны бүлгийнхэн. Яагаад хүн амьтан өөр газар амьдрахаар дайждагийг ойлгож ядах юмгүй. Жилд буух хурын дундаж 130 мм. Зундаа агаарын хэм цельсийн 38 градус бүр түүнээс дээш ч хүрнэ. Уг улсын хамгийн хуурай, халуун бүс юм.

 

 

Газар зүй

Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нуруудтай. Дэлхийд алдартай Говийн цөл энд л бий. 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий. Хонгор элс нь 92,5 км2 үргэлжлэх ба урт нь 185 км. Харин өргөөшөө 20 км. Гол нутгаар дунджаар +3,9OC, 7-р сард +20-с +25 хэмийн дундажтай, 1-р сард -15-с -25 хэмтэй байна.

Хур тунадасын дундаж 5 ямх буюу 133 мм.

Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэр бүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуун рашаан устай.

Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Үүнд маш их дулаан гаргадаг

Зураг 1.1.Өмнөговь аймгийн газрын зураг

Тавантолгойн чулуун нүүрс олон миллярд тонн нөөцтэй. Төвд орших Гурван сайхан нуруу ийм тэгш хавтгай мужын оргил өндөрлөг нь болдог. Эдгээр уулс нь далайн түвшнээс дээш 2825 км өндөрт өргөгдсөн бөгөөд эрс ховордсон цасны ирвэс зэрэг олон янзын зэрлэг ан амьтантай. Мөн өвөл усын гачигдалтай үед уулын цасаар оршин суугчдыг хангах нь бий.
Толин агуй, давст нуур, хайлааст баянбүрд, элсэн уулын хөндий зэрэг олон сонирхол татсан газруудтай. Үүнээс алдартай газрууд нь Гурван зээрд, Дулаан буутын том агуй, говийн хангай гэгддэг үндэсний хүрээлэн Ёлын ам, Дүнгэнэгийн хөндий, Хэрэм довцог юм. Өмнөд хэсгийн хөрс нимгэн, хойд талдаа хагас цөлжсөн бор хөрстэй. Тус аймаг 60-80 сая жилийн настай үлэг гүрвэлийн үлдэц, чулуун зэвсэг, хүрлийн үеийн олдвороороо нэртэй билээ. Бас тэнд эртний хотын туурь, хэрэм, булш, бусад эдийн зүйлс ч бий.

Амьтан ургамал

Ган халуунд тэсвэртэй, шим тэжээл сайтай, жижиг навчит тачир ургамал голлосон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэржмядаг зэрэг олон төрлийн эмийн ургамал элбэг. Хармаг, гоёо, цулхир зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод ургана. Хар сүүлт, цагаан зээр, шилүүс, үнэг, хярс, туулай, дорго, суусар элбэг бөгөөд хулан, аргаль, янгир, хавтгай зэрэг ховор амьтад ч бий.
Өмнөговьд тэгш тал нутгаар элбэг дайралдах хар сүүлт, бөхөн хэдэн мянгаараа амьдардаг. Мөн уг аймаг монголын тэмээний дөрөвний нэгнийх (93,000) нь эх орон нь гэж хэлж болно. Хоёр сая гектарь хэмжээтэй үндэсний дархан цаазат газар Гурван сайхан нь олон төрлийн ан араатантай ба элсэн уул, хад асга, үлэг гүрвэлийн үлдэцийн өлгий нутаг юм..

Тээвэр

Даланзадгад нисэх буудал (ZMDZ/DLZ) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Зун болон өвлийн хуваариар ажилладаг. Нислэгийг МИАТ, мөн бусад жижиг компаниуд гүйцэтгэдэг. Даланзадгад говь руу хүрэх жуулчдын замд байдаг болохоор Улаанбаатараас чартерийн нислэг үйлддэг. Гэхдээ буцах нислэг тийм ч их биш учир нь хүмүүс оросын УАЗ 469, микро автобусаар аялалаа үргэлжлүүлдэг.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. batkhuyag (зочин) | 2011-07-06 20:12:13
ih goviinhon gej uneheer tevcheertei teneger setgeltei humuus yum bilee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.