Фото сафари тур /2-р хэсэг/

 Фото сафари аяллын хөгжил дэлхий дахинд

Дэлхийн олон улс оронд Фото сафари аялал нь хоорондоо харилцан адилгүй хөгжиж буй билээ. Фото сафари аяллыг дэлхийд хөгжиж буй байдлаар нь:

·         Өндөр хөгжсөн

·         Хөгжиж буй гэж 2 ангилж болно.

Фото сафари аялал өндөр хөгжсөн орнуудад:

Африкаас Танзани, Ботсвани, Уганда, Кени, ӨАБНУ-ууд

 

Америкаас АНУ, Канад, Белиз, Перу зэрэг улсууд

Азиас Энэтхэг, Хятад, Балба

Австралиас    Австрали, Шинэ-Зеланд зэрэг улсуудад өндөр хөгжжээ.

Эдгээр улс орнуудад фото сафари аяллын олон төрөл хэлбэрийг явуулдаг ч ихэнх улс оронд түгээмэл дэлгэрсэн төрөл нь Jeep safari tour, Camel safari tour юм.

Jeep safari tour: Бартаат зам туулах чавдартай авто машин хөлөглөн жуулчид өөрсдөө одоог хүртэл нээгдээгүй буй хүрхрээ, байгалийн үзэсгэлэнт газруудыг нээу илрүүлэх түүний зургийг авах юм. Аяллын гол онцлог нь авто машинтай аялалд оролцох юм.

Camel safari tour: Тэмээ нь элсэн цөлд тохиромжтой амьтдын нэг. Энэ аяллын гол ялгарах онцлог нь тэмээ унаж байгалийн сайханд элсэн цөлөөр аялах ба аялал хийх явцдаа гэрэл зураг авах юм. 0

Африк тив нь дэлхийн фото сафари аяллын хамгийн өндөр хөгжсөн газруудын нэг ба Африк тивийн улсуудын байгалийн үзэсгэлэнт газар  болон паркуудад зочилж зэрлэг ан амьтдыг үзэж зургийг нь авдаг. Африк тивд явагддаг фото сафари аялалын онцлог болон тур компаниудын аялалд хэрэглэгдэх зүйлсийг авч үзье:

            Африкийн уур амьсгал жилийн турш зөөлөн дулаан байна. Гэвч энэ нь бүс нутаг бүрээр өөрчлөгдөнө. 11 сараас 3 сар бол аялал жуулчлалын оргил үе бөгөөд энэ үед зочид буудлын үнэ хамгийн өндөр хэмжээнд хүрнэ. Зун нь ихэнх газруудад бороо маш их ордог. Бараг борооны улирал гэж хэлж болохоор байдаг. Африкийн ан амьтад их аюултай учраас аялагчид ихэвчлэн машинд суун тэднийг үздэг. Зарим газруудад машинаас гарч болох ба энэ хэсэг газрууд нь заавал тэмдэглэгдсэн байдаг байна.

            Tokina, Sigma, Tomron болон Африкийн бусад аялалын компаниуд жуулчдын хэрэгцээнд тохирсон фото линз, 2 нүдний дуран, fast kodak max, ISO-800 зэрэг хальсыг санал болгодог байна.

Онгон зэлүүд байгалийн сайхныг мэдрэх хамгийн тохиромжтой цаг бол үүрийн 3 цаг, өглөөний 11 цаг байдаг байна. Тур компаниуд жуулчдад гар утас авчрахгүй байхыг сануулдаг ба учир нь энд сүлжээ барьдаггүй учраас богино долгионы станцыг ашиладаг.

Зэрлэг байгальд аялаж таашаал авахаас гадна зохиомол бүрдүүлсэн орчин буюу кино зургийн талбай, цэцэрлэг зэрэг газруудад фото сафари аялалыг хийж байна.

Фото сафари аяллын онцлог, тоног төхөөрөмж ба аюулгүй байдал

Хүмүүс байгалийн баялаг бүтээл болох жигүүртэн шувуу, ан амьтан, гол горхи, түүх соёлын дурсгал, ёс заншил гэх мэт сонирхолдоо тулгуурлан ямар нэгэн сөрөг үр дагавраас зайлсхийн үзүүлэн болгож, аялал жуулчлалыг үйл ажиллагаагаа явуулж, өөрийн хүсэл сонирхол болон мэргэжлийн дагуу тэднийг сонирхож судлах байдлаар аялаж сэтгэлийн таашаал авдаг аялал юм. Үүнээс үүдэн тур оператор компаниуд тусгай хамгаалалттай газар нутгуудад аялалыг зохион байгуулдаг болсон ба тухайн аялагч маш олон зүйлүүдийг нэг доороос үзэж, байгалийн үзэсгэлэнт орчныг гэрэл зурганд буулгах боломжтой болсон. Ингэснээр уг аялал жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн. Энэ аялал нь байгаль хамгаалалттай салшгүй холбоотой ба жуулчид тэднийг зөвхөн дуран авай ашиглан сонирхох хүсэлтэй байдаг.

      Фото сафари аялалын хувьд тухайн зураг авч буй зүйл нь аялалын гол attraction болдог.

Фото сафари аялалын давуу тал:

·         Аялалын үйл ажиллагаа нь байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн.

·         Байгальд ямар нэгэн сөрөг нөлөөллийг үзүүлдэггүй.

·         Жуулчид байгалийн ухааны мэдлэг маш өндөртэй, аялалын туршлагатай.

·         Аялал жуулчлалын үйлдвэрлэлд харьцангуй шинэ орж ирсэн аялалын төрөл.

·         Энэхүү аялал нь эрчимтэй хөгжиж байгаа.

·         Улирлаар хязгаарлагддаггүй.

Фото сафари аялалын сул тал:

·         Хязгаарлагдмал хугацаанд зорьсон үзмэрээ харах баталгаа байхгүй.

·         Байгаль цаг уурын хүчин зүйлээс хамаардаг.

·         Бусад аялалаас илүү өртөг зардал шаарддаг.

·         Тухайн аялалын туршлага ур чадвар олон мэргэжлийн боловсон хүчнийг шаарддаг.

·         Зохион байгуулалтын хувьд нарийн төвөгтэй байдаг.

·         Тусгайлсан тоног төхөөрөмж хэрэглэдэг. Аялалын чанар болон унаган төрхөөрөө байгаа байгалийг шаарддаг.

Фото сафари аялалын шинж чанар:

·         Аялал жуулчлалын байршлын хэрэгсэл болох жуулчны бааз, зочид буудлыг бага хэрэглэдэг.

·         Нэг газарт цөөн тоотой групп эсвэл хязгаарлагдмал группээр аяладаг.

·         Байгаль, ан амьтан, шувуудыг сонирхохоос гадна хамгаалах үйл ажиллагааг дэмждэг.

·         Үйлчлүүлэгчдийн захиалсан газруудаар зочлохоор төлөвлөж өгдөг.

·         Жуулчдын хувьд байгаль гол зүйл гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

·         Онгон зэрлэг байгальд аюул учруулахгүй гэдэгт итгэлтэй байталгаатай байдаг.

Фото сафари аялалаар аялагчдыг онцлог:

            Фото сафари аялалаар аялагчдын онцлог нь ихэвчлэн нэн ховор, ховордож буй ан амьтан, шувууд болон эвдрээгүй онгон зэрлэг байгаль, өвөрмөц тогтоцтой байгалийг маш их анхаарах бөгөөд хүсэмжилдэг. Тав тухыг төдийлөн анхаардаггүй.

Фото сафари аялалын жуулчдыг доорхи байдлаар ангилж болно.

1.      Мэргэжлийн жуулчид:

Өөрийн орноос гадна гадаадын орнуудад аялаж тухайн орны онцлог, ховор ан амьтан, байгалийн үзэсгэлэнг үзэж сонирхохыг эрмэлздэг бөгөөд заавал мэргэжлийн аппарат шаарддаггүй. Мэргэжлийн үүднээс шувуу болон ан амьтныг барьж үзэх тохиолдол байдаг.

 

2.      Сонирхогчид:

Төдийлөн алс хол аяладаггүй. Ихэнх тохиолдолд хамгаалттай бүс нутгаар аяладаг. Энэ төрлийн жуулчид нь бүрэн автоматчилагдсан аппарат хэрэглэдэг ба тэд зөвхөн товч дарах үүрэг гүйцэтгэнэ.

 

Фото сафари тур 1-р хэсгийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Munkhuu (зочин) | 2012-01-10 10:53:47
goy medee bna
2. tsoomoo (зочин) | 2012-07-02 18:12:08
mash ih bayrlalaa..goe blog bn amjilt hvsie

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.